Багадаа галзуу Ганаа хочтой байсан ч, үзэгчдэд алаг нүдэн Ганаа нэрээрээ танигдсан УДЭТ-ын жүжигчин СТА Д.Ганцэцэгийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Доржготовын Ганцэцэг нь Улаанбаатар хотод төрсөн.
2. Түүний аавыг Доржготов гэдэг бөгөөд Баянхрнгор аймгийн харьяат, Байгаль орчны яамны мэргэжилтэн, ойжуулалтын инженер хүн байсан аж.
3. Тэрээр таван хүүхэдтэй айлын дундах нь юм.
4. Д.Ганцэцэг аавынхаа нэрэмжит цэцэрлэг байгуулахыг мөрөөддөг.
5. СУИС-д орох үед аав нь аваарт орон нас бараад удаагүй байхад тэрээр гэрийнхэндээ өөр сургуульд конкурсдэж байна гэж худлаа ярьж байгаад л жүжигчний ангид шалгалтаа өгч тэнцэж байжээ.
6. СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд ганцаараа улаан дипломтой төгссөн гэдэг.
7. “Отгонтэнгэр” их сургуулийн хуулийн ангид сурч байгаад “Бооцоо” жүжигт тоглохоор сургуулиа хаяжээ.
8. Тэрбээр анх нь “Морьтой ч болоосой” киног үзээд жүжигчин болохоор шийджээ.“Гавьяат жүжигчин Т.Цэвээнжавгуай л надад жүжигчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн” гэж ярьсан байдаг.
9. Жүжигчин бүсгүй маань хоёр хүүгийн хамт Баянмонгол хороололд амьдарч байна.
10. Д.Ганцэцэг хоёр сайхан хүү төрүүлсэн. Том хүүгээ төрүүлснээс хойш долоон жилийн дараа буюу 2009 онд бага хүүгээ өлгийдөн авчээ.
11. Аав нь түүний амьдралд том орон зай эзэлдэг. “Таван хүүхдийнхээ дундах, амин хайртай охиндоо гэж хаяглаж бичиж үлдээсэн захидал нь одоо ч надад байдаг юм. Стресст орсон үе эсвэл маш их баярласан мөч, аавтайгаа хуваалцмаар үе амьдралд байдаг, тийм үү. Тэр үе болгондоо би аавынхаа захиаг уншдаг” хэмээжээ.
12. Тэрээр жүжигчид дотроо царайлаг, “алаг нүдэн” Д.Гэнцэцэг гэгддэг.
13. “Жинжиймаа”-д тоглохоор болоход найруулагч нь нүд их хурц байна гэсэн тул сар нүдний харцаа зөөллөх дасгал хийж байж кинондоо тоглосон гэнэ.
14. Уран бүтээл: "Нууц амраг чинь болъё", "Цэцэрлэгт учирсан хоёр", "Тэнгэрийн хүү", “Оролмаа эх” жүжгийн 2-р роль, “Цахлай” сонгодог жүжиг, "Жинжиймаа" киноны охины дүр, "Адам Ева” жүжиг, “Онц сурлагатанууд орохыг хориглоно” жүжиг “Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг, Шекспирийн “Зуны шөнийн зүүд” инээдмийн жүжиг...
15. Жүжигчин, СТА Д.Ганцэцэг УДЭТ-т 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
16. Хамгийн анх “Бооцоо” жүжгийн клипэнд түүнийг нүцгэлж тоглуулахад ихэд уйлж байжээ.
17. Тэрээр А.П.Чеховын “Цахлай” сонгодог жүжгийн Машагийн дүрийг аваад маш их догдолж байжээ.
18. Анхны гол дүр нь “Надаар тоглосон хайр” жүжиг.
19. Тэрээр “Сийлэн бөөр” кинонд тоглохдоо дөрвөн сартай жирэмсэн, анхны хүүхэд нь хэвлийд нь байжээ.
20. Анхны хүүхдээ хүү байгаасай гэж ээж модноос гуйж байсан тухай аминчлан дурссан байдаг.
21. Д.Ганцэцэгийн нөхрийг Батболд гэдэг байсан бөгөөд бизнесийн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн нэгэн байсан аж. Тэд гэрлэснээсээ хойш найман жилийг хамт үдсэн ч жилийн өмнө хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай үйл явдал энэ гэр бүлд тохиожээ.
22. Тэрбээр “Ер нь жүжиглэх л гэж энэ хорвоод төрсөн” хэмээн өөрийгөө тодотгосон байна.
23. Д.Ганцэцэг: "Намайг хүмүүс зурган дээр их гоё гарах юмаа гэж байснаас амьдрал дээр тэгж хэлж байгаагүй. Би ч ааш муутай. Өөрийгөө муухай гэхгүй, хөөрхөн ч гэхгүй. Миний ам л арай өөр байсан бол...Би аягүй жижигхэн амтай шүү дээ” гэжээ.
24. "Никитон" хамтлагийн Б.Батчулууны "Нар" дууны кли¬пэнд багшийн дүрд тоглосон нь багш нарыг буруугаар харууллаа гэж багагүй шүүмжлүүлсэн.

Ц.Болор
Сэтгэгдэл (21)