Нүүрсний олборлолтыг эрчимжүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулахын тулд Хятадад нүүрсний уурхайд роботууд ашиглаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар харуул хамгаалалт, цэвэрлэгээ зэрэг есөн ажлын байранд 19 төрлийн робот ашиглаж байгаа талаар тус улсын Уул уурхайн аюулгүй байдлын удирдах газрын дарга Хуан Юйчи мэдээллээ.
“Цаашид ашигт малтмал олборлох зориулалттай роботуудыг бүтээх нь нүүрсний уурхайн аюулгүй байдлын асуудлыг шийдэх үр дүнтэй арга болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.
Түүний хэлснээр Орон нутгийн засаг захиргаа роботын хэрэглээг дэмжиж ажиллах ёстой. Шаньдун, Хэбэй, Хэнань мужуудийн нүүрсний уурхайд роботуудыг идэвхитэй ашиглах ёстой гэнэ. Мөн оюутнуудын техникийн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд Хятадын их дээд сургуульд робот техникийн хичээлийг орох ёстойг онцолжээ.
Хятад улс нь үйлдвэрлэлийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгаа бөгөөд стандартад нийцээгүй уул уурхай хаах арга хэмжээ авч байгаа юм.
CCTV.COM