АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор Алтай Таван богдод аялахаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирсэн билээ. Тэгвэл түүний аялал өндөрлөж, энэ сарын 25-нд буюу өчигдөр эх орон руугаа буцсан байна. Тэрбээр Монголд ирсэн өдрөө Баян-Өлгий аймаг руу нисэж, Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, хүүтэйгээ хамт загасчлан, морь унаж, ан хийж амарчээ.
Тэгвэл Дональд Трамп Жуниор аялалын талаарх сэтгэгдлээ цахим орчинд үлдээсэн байна.
Тэрбээр “Хүү бид хоёр Монгол орноор аялж, нүүдэлчин соёлын билэг тэмдэг болох гэрт амьдарч байгаад ирлээ. Маш хол замыг мориор болон машинаар тууллаа. Монгол орон бол миний очсон үзсэн хамгийн сайхан газрын нэг байв. Хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно юм. Энэ сайхан аяллын дараа үнэхээр явмааргүй санагдаж байсан шүү” хэмээн цахим орчинд сэтгэгдлээ үлдээсэн байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (9)