БНХАУ-ын Хэлуньжянь мужид Орос, Хятадыг холбон хил дамнасан анхны авто замын гүүрний барилгын ажлыг хийж байна.
Хоёр эргийг холбоосон суурь ажлын гүйцэтгэл энэ оны тавдугаар сарын 31-нд дуусч, гүүрний хучилтын шатны ажил руу оржээ. Хятадын 200 орчим мэргэжлийн ажилчид өдөр бүр хучилт, чимэглэлийн ажлыг хийж буй бөгөөд есдүгээр сарын эхний 10 хоног хүртэл үргэлжлэх юм. 1284 урттай энэ гүүр нь Хятад, Оросын хотуудыг холбосон олон улсын авто тээврийн нэг шинэ зам болох юм.