ӨМӨЗО-ны Улаанхад хотод эртний бичээсийн үзмэр нээлтээ хийжээ. Энэ үеэр үзэсгэлэнд 800 жилийн настай дөрвөлжин бичигтэй тамгыг үзмэр болгон танилцуулжээ.
Төвдийн Пагва ламын зохиосон гэх уг дөрвөлжин бичиг нь Юань гүрний (1279-1368) албан ёсны төрийн хэл бичиг байсан юм. Одоогоор дөрвөлжин бичиг бүхий 200 гаруй эртний тамга олдоод байгаа аж.
Өвөр Монголын Улаанхад хотын Баруун Барин хошуунд нээгдсэн үзэсгэлэнд тавигдсан 217 бүтээлийн 31 нь эртний бичээс бүхий тамга байгаа талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Тамгын сийлбэр нь Хятадаас гаралтай урлагийн нэг хэлбэр юм.
Энэхүү үзэсгэлэн нь олон нийтэд эртний бичээсийн талаар мэдээлэл өгөхөөс гадна тамга урлалын хөгжлийг ч мөн давхар дэлгэн харуулж байна.
CCTV.COM