БНХАУ-ын Наньжин хотын Зянбэй дүүргийн International Healthcare Area хотхонд энэ сарын 17-ноос эхлэн хагас метрийн өндөртэй саадыг автоматаар давах, замын уулзварт бие даан шийдвэр гаргах, таамаглашгүй нөхцөлд гар удирдлагад шилжих технологи машин үйлчилгээнд гарлаа.
5G технологитой хүргэлтийн үйлчилгээний, жолоочгүй энэ машиныг Хятадын жижиглэн худалдааны Suning Commerce Group-ээс жижиглэн худалдааны сүүлчийн саадыг амжилттай давахын тулд хэрэглээнд гаргажээ.
Утасгүй 5G сүлжээ бүхий ийм машин өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Зяньсу мужийн Наньжин хотын гудамжаар зорчиж эхэлсэн байна.
Энэ машиныг Хятадын электроникийн салбарт тэргүүлдэг корпорацийн нэг Suning корпорацийн охин компани Suning Logistics компаниас нэвтрүүлжээ.
Ши овогтой хэрэглэгч гар утсаараа бараа худалдан авах захилга өгсний дараа 24 цагаар ажилладаг Suning дэлгүүрийн худалдагч Сунь Жунжун худалдан авагчийн захиалсан ундаануудыг жолоочгүй машинд байрлуулж, худалдан авагчид зориулан код үүсгэсэн байна.
Машин таван минутын дараа ундааг Ши-гийн компанид хүргэж, мессеж илгээсэнд Ши захиалсан ундаагаа хүлээн авчээ. Үүний дараа машин “Баяртай. Намайг битгий мартаарай” гэж хэлээд явсан байна.
Suning Logistics-ийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний институтийн захирал Лин Юньфэй “Жолоочгүй энэ машиныг бид өнгөсөр оны дөрөвдүгээр сард гаргасан ийм төрлийн машин дээр үндэслэж бүтээхдээ зорчих үзүүлэлтийг нь сайжруулж, гэрлэн дохиогоор илүү хурдтай нэвтрэх функц суулгаж өгсөн. Цагт дунджаар 8 км хурдлах энэ машин дээд тал нь 15 км-ийн хурдтай зорчих боломжтой, 100 м-ийн цаатах саадыг тодорхойлж тойрох чадвартай” гэжээ.
Машиныг жолоочгүй техникийн хяналтын төвөөс хянах бөгөөд машин саадтай учирч, эсвэл удаан хугацаанд зогсвол гар удирдлагад шилжүүлэх тохиргоотой аж.
CCTV.COM