Альбэрт Эйнштэйний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийн нэгээхэн хэсгийг Шанхай хотноо дэлгэн үзүүлж байна.
А.Эйнштэйний мэндэлсний 140 жилийн ойд зориулан найман сарын 01-22-ны хооронд зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Израилийн нийслэл Иерусалим хотын Еврей их сургуульд хадгалагдан үлдсэн их эрдэмтний гар бичмэл, судалгааны ажлууд, бичиг захидал зэргийг олонд үзүүлэхээр дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэнг үзсэн анхны хүмүүсийн нэг Нобелийн шагналт Ян Жэньнин нээлтийн ёслол дээр “Би Эйнштэйнийг эрдэмтний хувьд биширдэг. Түүний судалгаа физикийн ухаан төдийгүй бидний өдөр тутмын амьдралд маш их нөлөөлсөн” гэж өгүүлжээ.
Иерусалимын Еврей их сургуулийн А.Эйнштэйний архивын мэргэжилтэн Ханох Гутфройнд “Энэ удаагийн үзэсгэлэн Хятад хүмүүст Эйнштэйнийг илүүтэй таниулж, залуусыг шинжлэх ухаанд сонирхолтой болгоход хөтөлнө гэдэгт итгэж байна. Эйнштэйн хоёр ч удаа Шанхайд ирж байсан, ажил амьдрал нь энэ хоттой ихээхэн холбоотой” гэж хэллээ.
Үзэсгэлэнд мөн Эйнштэйний хятад эрдэмтэдтэй харилцаж байсан захидлуудыг дэлгэсэн нь Гутфройндын хэлснийг батлах аж.
Үүний зэрэгцээ тус үзэсгэлэнгээс Эйнштэйний таталцлын долгионы тухайт судалгааны ажил, Нобелийн шагнал хүртээсэн гэрчилгээ, медаль зэргийг сонирхон үзэх боломжтой юм.
Иерусалимын Еврей их сургуулийг үндэслэсэн хүмүүсийн нэг болох А.Эйнштэйн судалгааны ажлуудаа уг их сургуульд өргөн барьсан бөгөөд өдгөө энд их эрдэмтэнтэй холбоотой 80 гаруй мянган эд зүйл хадгалагдаж байна.
CCTV.COM