БНХАУ-ын уран бүтээлчдийн бүтээсэн Нэ Жа хэмээх хүүхэлдэйн кино ашиг орлогоороо тэргүүлж эхэлжээ.
Тодруулбал, долдугаар сарын 26-нд нээлтээ хийснээс хойш 2.4 тэрбум юанийн ашиг олжээ. Уг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь Хятадын ашиг орлоготой киноны жагсаалтын бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн киноны нэг болсон байна.
Бүтээлд эртний түүхэн баатар Не Жа гэх дайчин баатрын түүхийг өгүүлэх бөгөөд кинонд түүний гадаад төрхийг эрс өөрчлөн засварлажээ. Өмнөх бүтээлүүдэд энэ дүрийг голдуу баатар залуугаар дүрсэлж байсан ч хүүхэлдэйн кинонд хүүхэд шиг дүрсэлсэн аж.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)