Сибирь болон Алс Дорнодод асаж байгаа ойн түймрийг унтраахад өдөрт 900 тонн ус хэрэглэж байна. Үүний үр дүнд гал түймрийн талбайн хэмжээ багасаж,2.8 гагаас 2.4 сая га болж буурсан талаар ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Одоогийн байдлаар 441 голомт асаж байгаагаас 31-ийг нь унтраасан байна.
ОБЯ-ны “Бе-200” нисэх онгоцууд болон “Ми-8” нисдэг тэргүүд Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү мужид түймэр унтраахад оролцож байгаа юм.
ОБЯ-ны нийт 611 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техниктэй анги нэгтгэлийг ойн түймрийг унтраахад, хот, суурингуудыг түймрээс хамгаалахад дайчилжээ. Тус яамны 440 гаруй ажилтан, 13 нэгж техник өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.