БНХАУ-д үйлдвэрлэсэн нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй, автомат удирдлагатай "МОЗИ 2" нэртэй нисэх онгоцны туршилтын нислэг амжилттай болсон талаар уг онгоцийг үйлдвэрлэгч “OXAI Aircraft” компани удирдлагууд мэдээлжээ.
Туршилтын нислэгийг долдугаар сарын 27-нд Хятадын зүүн хэсгийн Жэжянь мужийн Дэчин хотын нисэх онгоцны буудалд хийсэн байна. Нисгэгчгүй буюу автомат удирдлагатай уг нисэх онгоцны далавчны өргөн нь 15 метр бөгөөд зөвхөн нарны эрчим хүчээр ажиллах хөдөлгүүртэй, нислэг үйлдэх өндрийн дээд хязгаар нь 8000 метр юм. Уг нисэх онгоц нь бага хурдаар Энэ нисэх онгоц нь нарны гэрэлд найман цаг цэнэглэсний дараа шөнийн турш бага хурдаар 12 цаг аялах боломжтой. Нисгэгчгүй онгоцыг гамшгийн үед аврах, эрэн сурвалжлах, харилцаа холбооны салбарт ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэглээг улам өргөжүүлэхийн тулд 5G үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтарч ажиллана гэж мэдэгдэв.
CCTV.COM