АНУ-ын батлан хамгаалах яамны сайдаар хэдхэн хоногийн өмнө томилоглсон Марк Эспер манай улсад айлчлахаар болжээ.
Тэрбээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсон аж. Тодруулбал, энэ сарын 2-ноос эхлэн Австрали, Шинэ Зеланд, Монгол, Өмнөд Солонгос, Япон улсаар айлчлах юм байна. Тэрбээр Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчийг хязгаарлах зорилгоор холбоотон улсуудтай яриа хэлэлцээр хийх зорилготой байна.