Хойд Солонгос зүүн эргээсээ богино зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Пуужинг өнгөрсөн лхагва гарагт хөөргөсөн байна.
Хойд Солонгос Вашингтон хоттой хийхээр төлөвлөсөн цэргийн сургуулилтынхаа талаар Сөүлд өгөх "онцгой анхааруулга" гэж мэдэгдэв. Түүнчлэн баллистик пуужин харвасан нь өдөөн хатгалга байсан талаар олон улсын шинжээчид хэлж байгаа аж.
Энэ нь 2017 онд тив хоорондын баллистик пуужин хөөргөсөнөөс хойш хийсэн богино зайн тусгалтай пуужин хөөргөлтийн анхны туршилт юм байна.
BBC.COM