Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ нь Tencent компанитай хамтын ажиллагааны гэрээгээ таван жилээр сунгажээ.
Ингэснээр Tencent компани нь NBA-тэй хамтарч буй хамгийн том гадаадын компани хэвээр үлдэж байгаа юм. Tencent компани нь 2024-2025 оны улирал хүртэлх NBA-н бүх тоглолтын шууд дамжуулалт болон холбоотой албан ёсны арга хэмжээний үйл ажиллагааг өөрийн программаар дамжуулан Хятадад нэвтрүүлэх албан ёсны эрхтэй компани болж байна.
2009 оноос хойд Хятад дахь NBA-н дижитал медиа дамжуулалтын хамтрагчаар ажиллаж ирсэн Tencent компани 2015 оноос эхлэн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудын улирлын бүх тоглолтыг шууд дамжуулсаар өдийг хүрчээ. Түүнчлэн Хятадад зохион байгуулсан NBA-н бүхий арга хэмжээг хариуцан ажиллахаас гадна цахим орчинд болох арга хэмжээ, гар утасны тоглоом, шүтэн бишрэгч нарын уулзалт зэрэг албан ёсны арга хэмжээг хариуцан зохион байгуулдаг юм.
CCTV.COM