Хойд Калифорнийн Гилрой хотод жил бүр болдог сармисны баярын наадмын үеэр буудалцаан болжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд зургаан настай хүү, 13 настай охин байсан гэж Гилрой хотын цагдаагийн газрын дарга Скот Смитэй мэдээлэв.
Тэрбээр мөрдөн байцаагчид тухайн үед сэжигтний ашигласан зэвсгийг "СКС АК-47 төрлийн дайралт винтов" хэмээн тогтоосон бөгөөд уг зэвсгийг энэ сарын 9-нд Невада мужаас хуулийн дагуу худалдан авсан байжээ.
Холбооны мөрдөх товчооны Сан-Франциско дахь хэлтсийн хариуцсан тусгай төлөөлөгч Крэйг Шэйр “Уг хэрэг өнгөрсөн ням гарагийн өдөр болсон бөгөөд гэмт этгээд энэ үйлдлийг хийхэд хэвлэл мэдээллийн агентлагууд түлхэц болсон” гэжээ.
1979 оноос эхлэн зохиогдож буй Гилрой Сармисын наадам нь дэлхийн хамгийн том хүнсний үзэсгэлэн гэдгээрээ онцлог бөгөөд бүхий л хөгжөөнт үзүүлбэрийг багтаасан байдаг аж.
CNN