Нигерийн зүүн хойд хэсэгт халдлага болж, халдлагын улмаас 65 хүн амь насаа алдсан талаар албаны хүмүүс мэдээлжээ.
Халдлага өнгөрсөн бямба гарагт Борно мужийн нийслэл Майдугури хотын ойролцоох Нганзай дүүрэгт оршуулах ёслолын ажиллагааны үеэр болсон талаар орон нутгийн засаг захиргааны дарга Мухаммед Булама мэдэгдэв. Тэрбээр “оршуулах ёслолын үеэр анх хорин хүн амь үрэгдсэн байна. Тосгоны иргэд халдлага үйлдсэн хүмүүсийн араас гүйх үед 44 хүн амь үрэгдсэн. Мөн халдлагын улмаас 10 хүн шархаджээ. Тэдний найм нь хүнд шархадсан бөгөөд дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэв.
CNN