Хонг Конгийн засаг захиргааны эсрэг иргэдийн өрнүүлж буй тэмцэл гүнзгийрч хэдэн арван хүн гудамжинд гарахад хүрчээ.
Мөн хэд хэдэн гэмт бүлэглэлүүд бий болсон аж. Мөргөлдөөний үеэр шархадсан иргэний тоо 45-д хүрсэн талаар CNN мэдээллээ. Цагдаа нарын хувьд орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор жагсагчдыг хууль бус цуглаан үүсгэсэн хэмээн тараах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Өнгөрсөн ням гарагт байдал хурцдаж, цагдаа нар жагсагчдад нулимс асгаруулагч хий, резинэн сум шиджээ. Үүний хариуд жагсагчид цагдаа руу оосго болон бусад материалыг шидсэн байна.
Хонг Конг хотод эрх баригчдын эсрэг өрнөж буй иргэдийн тэмцэл найм дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тиймээс тус хот дахь Хятадын засгийн газрын дээд байгууллага болох Хонг Конг, Макаогийн Хэрэг Эрхлэх Газар өчигдөр анх удаа мэдэгдэл хийжээ.
Эх газрын Хятадын төлөөлөгч Хонг Конгод болж буй үйл явдлыг “радикал элементүүдийн өдүүлсэн гэмт хэрэг” гэж нэрлээд энгийн иргэдэд нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг уриалжээ.
“Хонг Конгийн нэн тэргүүний шийдэх асуудал бол хүчирхийллийг зогсоож, нийгмийн дэг журмыг тогтоон, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм” гэж Хонг Конг, Макаогийн Хэрэг Эрхлэх Газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
CNN