БНХАУ хуучин машин экспортлох ажлын хүрээнд эхний ээлжийн 60 автомашиныг экспортлон гаргах ёслолын ажиллагаа Тяньжины боомтод болжээ. Тяньжины боомтод гаалийн бүрдүүлэлтийг хийсэн 700 мянган ам.долларын өртөг бүхий машиныг Нигерийн Апапа боомт руу тээвэрлэн хүргэхээр экспортолсон байна. БНХАУ хуучин автомашины экспортын ажлаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бөгөөд Бээжин, Тяньжин, Шанхай, Гуандун мужийн боомтоор дамжуулан эхний ээлжийн тээвэрлэлтээ хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)