АНУ-ын Холбооны засгийн газар аллага үйлдсэн, хүүхэд болон өндөр настныг хүчиндсэн таван гэмт хэрэгтэнд цаазын ялыг төлөвлөх тушаал гаргасан талаар тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ. Тус улсын хувьд 16 жилийн дараа ийн цаазын ял гүйцэтгэх шийдвэр гаргаж буйгаар онцлоготой бөгөөд цаазлахдаа тусгай тарилга хэрэглэх талаар мөн мэдэгджээ.
Цаазын ялыг энэ оны арванхоёрдугаар сар, 2020 оны нэгдүгээр сард гүйцэтгэх юм байна. АНУ нь хамгийн сүүлд 2003 онд 19 настай цэргийн амийг хөнөөсөн Персийн булангийн дайны ахмад дайчин 53 настай Луйз Жонсд цаазлаж байсан аж.
Эх сурвалж: BBC