Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Турк дэх ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов Анкарад буудуулж амиа алдсан билээ. Гэмт этгээд нь цагдаагийн ажилтан асан Мевлет Мерт Алтандыш гэгч байсан бөгөөд хэргийн үеэр аюулгүй байдлын албаны хүмүүсийн суманд оногдож нас барсан юм. Тэгвэл үүнтэй төстэй нэгэн хэрэг Туркийн Анкара хотод болсон байна. Тодруулбал, Беларусийн Элчин сайдын яамны Захиргааны асуудал эрхэлсэн дарга Александр Поганшев буудуулжээ. Гэмт этгээд хохирогчийн цээжин тус газарт хоёр удаа буудуулсны улмаас хүнд гэмтэл авсан байна.
Уг хэргийг үйлдсэн этгээд нь Поганшевын хөрш бөгөөд өмнө нь цэргийн алба хаагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн юм байна. Тэрбээр гэмт хэрэг үйлдснийхээ дараа амиа егүүтгэжээ.
Сэтгэгдэл (1)