БНХАУ болон Энэтхэг улс 2035 он гэхэд технологийн шинэчлэлтийн дэлхийн төв бүс болно хэмээн мэргэжилтнүүд таамаг дэвшүүлсэн талаар Блумберг агентлагаас мэдээлжээ.
Тодруулбал, дэлхий нийтэд судалгаа явуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан хөгжиж буй орнуудын төлөөллийн 60 гаруй хувь нь, хөгжингүй орны 49 хувь нь БНХАУ, Энэтхэг улс ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн технологийн хөгжилд ихээхэн өөрчлөлт оруулна гэж хариулсан байна. Блумбергийн шинэ эдийн засгийн форум хэмээх нэртэй уг судалгаанд дэлхийн 60 гаруй улс орны 20 орчим гол зах зээлийн 2000 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн оролцжээ.
Судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн тооцооллоор ирэх 10 жилд технологийн хөгжил дэлхийн зах зээлд хамгийн гол нөлөөг үзүүлэхээс гадна энэ хугацаанд хувь хүний жолоодлоготой автомашинаас илүү өөрийгөө удирдан жолоодох автомат удирдлагатай автомашины хэрэглээ илүү ихээр нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
Уг судалгаатай Азийн ихэн улсын төлөөлөл санал нэгтэй байгаа ч Британи болон АНУ-ын мэргэжилтнүүд эсрэг хариултыг өгчээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудын оролцогчид технологийн хөгжил нь илүү их боломжийг бий болгоно гэж харж байгаа бол хөгжсөн орнууд технологийн хэт үсрэнгүй хөгжил нь аюул занал учруулж болзошгүй гэдэгт эмээж буйгаа судалгаагаар илэрхийлжээ.
CCTV.COM