Шри Ланка улсын Засгийн газар тус улсын нутагт Их Британи улс их хэмжээний хог хаягдлаа "импортлосон" байна. Тодруулбал, 2017 онд Шри Ланк Улсад нийт 111 чингэлэг Их Британаас ирсэн байна. Боомтын ажилтнууд чингэлгээс муухай үнэр үнэртэж буйг удирдлагадаа хэлсний дагуу цагдаагийн ажилчид чингэлгийг нээж үзэхэд их хэмжээний хог хаягдал байсан аж. Тиймээс Их Британийн эрх баригчдад хандаж, эсэргүүлцлээ илэрхийлэхийн сацуу "Өөрсдөө зардлаа гаргаад энэ хогоо ав" гэсэн шаардлага хүргүүлсэн байна. Боомтын удирдлагуудын хэлснээр уг чингэлгүүдийг оруулж ирсэн иргэн нь тухайн үед сураггүй алга болсон байна. Тиймээс чингэлгийг нь хэрхэхээ мэдэхгүй хоёр жилийн хугацаанд хадгалсан бололтой.
Одоогийн байдлаар Их Британиас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Өнгөрсөн 2018 онод БНХАУ хог хаягдал дахин хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Уг шийдвэрээс улбаалж, дэлхийн олон оронд хог хаягдлаа хэрхэн вэ гэдэг асуудал тулгамдаад байна.
Өнгөрсөн тавдугаар сард Филиппин Улсад мөн л 69 чингэлэг хог хаягдал Канад улсаас ирсэн байна. Уг хогийг хууль бусаар тээвэрлэсэн учир Канад руу эргүүлэн буцаасан юм. Тэгвэл энэ сарын эхээр Камбож Улс мөн л 83 чингэлэг хог хаягдлыг АНУ, Канад руу буцаах болсноо зарлажээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (3)