БНХАУ-ын нийслэл Бээжин хотод төрийн санхүүжилттэй, түрээсийн орон сууцнуудад хүмүүсийн царай таних төхөөрөмж суурилуулж эхэлжээ.
Энэ нь тус орон сууцанд оршин суудаггүй хүмүүс орж ирэхээс урьдчилан сэргийлж, оршин суугчдын хувийн орон зайг хамгаалахадчухал гэдгийг албаныхан онцолжээ. Мөн царай таних төхөөрөмжийг суурилуулснаар хотхоны ойр орчим харьцангуй тайван, аюулгүй болсон тухай оршин суугчид ярьжээ.
Түүнчлэн Бээжингийн түрээсийн орон сууцны төвийн ажилтан энэ технологи түрээсийн орон сууцыг хувийн ашиг хонжоотойгоор бусдад дамжуулан түрээслэхээс сэргийлж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад ач тустайг онцлон тэмдэглээд, орлого багатай айл өрх, ажил хөдөлмөр эрхэлдэг цагаачдад зориулсан төрийн санхүүжилттэй түрээсийн орон сууцыг дамжуулан түрээслүүлэх нь хуулиар хориотойг сануулав. Одоогийн байдлаар царай таних уг системд Бээжин хотноо орон сууц түрээслэн суудаг 133.000 оршин суугчийн мэдээллийг оруулаад байга юм байна.
CCTV.COM