Киргиз болон Тажикстан Улсын хилийн ойролцоох орон нутгийн иргэдийн дунд сөргөлдөөн үүссэний улмаас нэг хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Үүний улмаас энэ сарын 22-ноос өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Тус бүс нутгаас 300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, зарим хэсгийн замыг хааж, хөдөлгөөнийг хязгаарласан байна.
1991 онд ЗХУ задарснаас хойш хоёр улсын хооронд хилийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна.
Эх сурвалж: AKP