Цэргийн, цөмийн болон бусад салбарын нууц мэдээллүүдийг цуглуулж, тагнуул хийсэн хэрэгт Ираны 17 иргэн буруутгагдаад буй.
Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газрын /CIA/ талд ажиллаж байсан гэх эдгээр иргэдийн заримд нь цаазын ял ногдуулсан талаар Ираны Тагнуулын газраас мэдээлжээ. Тагнуул хийсэн мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ор үндэсгүй худал мэдээлэл гэж няцаасан юм.
Эх сурвалж:BBC