Энэтхэг улс 1000 гаруй эрдэмтэн, инженерийн оролцоотойгоор бүтээсэн саран дээр буулгах судалгааны станцаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 16.43 цагт хөөргөх гэж байна. Уг судалгааны станц нь 384 мянган км зам туулж, есдүгээр сарын 6-нд саран дээр газардана. Үүнээс өмнө "Чандраян-2" станцийг хөөргөхөөр төлөвлөсөн ч техникийн гэмтлийн улмаас ажиллагааг цуцалсан юм.
Нийт 150 сая ам.долларын өртөгтэй уг төсөл амжилттай хэрэгжвэл АНУ, Орос, Хятадын дараа дэлхийн дагуул дээр техникээ буулгаж чадсан дөрөв дэх улс болох юм байна.
Энэтхэг улс 2008 онд "Чандраян-1" станцыг хөөргөсөн нь сарны тойрог замд ажиллаж, радарын тусламжтайгаар сарны хөрсөнд байгаа усны талаар нарийвчилсан судалгаа хийж байжээ. Тэгвэл "Чандраян-" нь сарны гадарга дээр газардаж, ус болон бусад эрдэс бодисын эрэл хайгуул, судалгааг гүйцэтгэх юм.
Уг аялалдаа тус улс нь өөрийн бүтээсэн хамгийн хүчтэй пуужиныг ашиглах бөгөөд энэ нь 640 тонн жинтэй, 44 метр өндөр буюу 14 давхар барилгатай тэнцүү аж.
Эх сурвалж: BBC