Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо 2021 оны төгсгөл хүртэл ОХУ-тай энх тайвны гэрээ байгуулахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл түүний тэргүүлдэг эрх баригч эвсэл Японы парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулсан ч Үндсэн хуулийг хэлэлцэхэд шаардлагатай хэмжээний олон суудал парламентийн дээд танхимд авч чадаагүй талаар koreatimes.co.kr мэдээлжээ.
Тодруулбал, "Либераль-Ардчилсан" нам болон "Комэйто" нам нийтдээ 141 суудал авсан бол бусад намууд 104 суудал авсан байна.
"Бид улс төрийн тогтвортой байдалд суурилсан арга хэмжээг үргэлж дэмжинэ. Үүнд тулгуурлан улс эх орны ашиг сонирхлыг хамгаалах, дипломат ажиллагаа явуулах болно. Бид ард түмнийхээ итгэлийг даахыг хүсэж байна. Тиймээс биднийг дэмжихийгш хүсэж байна. Бидний энэ хүсэл сонирхолыг хүндэтгэж, санал өгсөн сонгогчиддоо талархал илэрхийлье” хэмээн Абэ Шинзо хэлжээ.