Итали Улсад энэ сарын 17-20-ны хооронд "Concorso Internazionale Francesco Paolo Neglia" олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир тёнор хоолойны драматик дүрд дуулж, гуравдугаар байр эзэлсэн байна.
Тэрбээр өнөөдөр "Кармен" дуурийн Хосе, "Тоска" дуурийн Каварадосси, "Турбадур" дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг чадварлаг дуучдын нэг юм.
Сэтгэгдэл (1)