Италийн алдарт Феррари, Ламборгини автомашиныг хуурамчаар үйлдвэрлэдэг байсан эцэг, хүү хоёрыг баривчилж, үйлдвэрийг хаасан талаар Бразил Улсын Цагдаагийн газар мэдээлжээ.
Тодруулбал, тус улсын өмнөд Санта Катарина мужид байрлах үйлдвэрийг эзэд болох аав, хүү хоёр хуурамч машинаа тус бүрийг нь 45-60 мянган ам.доллараар худалддаг байжээ.
Италийн үйлдвэрлэгч компаниудын гаргасан гомдлын дагуу тус улсын цагдаагийн газраас дээрх нэгжлэгийг хийж, эцэг, хүү хоёрыг баривчилж, бусдын оюуны өмчид халдсан хэрэгт шалгаж эхэлсэн байна.
Баривчилгааны үеэр дутуу угсарсан найман автомашин болон Феррари, Ламборгини брэндийн тоноглол олон тоогоор илрүүлжээ.
Эх сурвалж: https://www.apnews.com/b8d13c8fb66b46f9b3512cfa96bed6d4
Сэтгэгдэл (1)