Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тувагийн нийслэл Кызылд болсон “Мисс центр Азия” наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн бүсгүйн шагнал хүртсэн Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, эдийн засгийн ангийн оюутан Идэрсайханы Төгсөөгийн тухай сонирхолтой баримтуудыг 24tsag.mn танд хүргэж байна.
1.“Мисс Монголия 2011” уралдаанд оролцож түрүүлэхдээ өмссөн ягаан даашинз нь 530 мянган төгрөгийн үнэтэй.
2. И.Төгсөөгийн биеийн харьцаа 92-64-93. Өндөр 180 см.
3. “Хаана миссийн тэмцээн болно, тэнд Төгсөө явж байдаг” гэж зарим нь түүнийг шүүмжилдэг. Сая оролцдог “Мисс цент Азия”-аас өмнө тэрээр “Үнсгэлжин” наадмын тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ miss-2007” тэмцээний дэд байр, “Miss friendship international-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс -2009” тэмцээний тэргүүн байр, “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байр эзэлж байв.
4. 2009 онд “Miss friendship international” уралдаанд оролцохоор явахдаа англи хэлний өврийн дэвтэртэй явж байснаа дурссан байдаг.
5. Түүнийг багад нь өнөдр нуруугаар нь дайруулж “Шонгийн мод”, “Үлэмж биетэн” гэж хочилдог байв.
6. 2011 онд улсын начин цол авсан залуутай үерхдэг гэж ам алдсан удаатай.
7. Идэрсайхан гуайнх Увсын айл бөгөөд 10-аад жилийн өмнө Улаанбаатарт нүүж иржээ.
8. И.Төгсөө дээрээ 4 эгчтэй, айлын отгон охин.
9. Тэрээр энэ жил 20 настай.
10. Түүний чин хүсэл нь “Дэлхийн мисс”-д улсаа төлөөлөн оролцох. 2013 оны дэлхийн наадамд явна гэж ноднин монголын мисс болчихоод тайзан дээрээс мэдэгдэж байв.
11. “Хаустай болоод гэр бүлээрээ амьдрана гэж мөрөөддөг” гэж нэг ярилцлагадаа хэлжээ. Тэдний гэр Ар хустайн зусланд эрүүл агаарт байдаг.
12. И.Төгсөөг “Face of Mongolian Airlines” онлайн уралдаанд мөн оролцож байгаа гэж мэдээлжээ.
13. Анх 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн байна.
14. И.Төгсөө "Lady" төвд Ч.Содтуяагийн шавь болж загварын ертөнц рүү хөл тавьсан гэдэг. Хожим багш нь түүний түрүүлдэг “Мисс монголия 2011” уралдааны шүүгчээр ажиллажээ.
15. Аавынх нь дурсамж: Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд явдаг байсан юм. “Гар чинь хар байна” гэж хэлсэн гээд нэг их гомдчихсон, бидэнд уурлачихсан ирж билээ. Гэр хороололд амьдардаг болохоор нэг тийм таагүй зүйл тохиолдож байсан юм.
16. Одоо тэрээр “Азийн модель” агентлагт харьяалагддаг.
17. Тэрээр багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байжээ.
18. Аав нь түүнийг анх сагсан бөмбөгийн дугуланд бүртгүүлж байжээ.
19. Түүний “миссийн карьертаа” үзүүлсэн хамгийн том амжилт нь “Miss international 2011” уралдааны 3 дугаар байрын шагнал.
20. Олон улсын соёлын нийгэмлэг гэх байгууллагын Энх тайваны элчээр И.Төгсөө ажилладаг.
21. “Дэлхийн мисс”-д хүч үзээд “зодог тайлах” бодолтой байгаа тухайгаа 20 настай гоо бүсгүй маань хуучилжээ.
22. Эгч нар нь түүнийг гадаадад уралдаанд оролцож байхад нь мессежээр зөвлөгөө “шиддэг”.
23. Тэрээр интернэтийн сэтгэгдэлд тун таагүй ханддаг.
24. Түүнийг 2013 онд Монгол улсыг төлөөлж “Дэлхийн мисс”-д оролцох эсэхийг нь өөрөө биш энэ уралдааны Монгол дахь албан ёсны төлөөлөгч шийднэ.

24tsag.mn
Сэтгэгдэл (28)