АНУ-ын Төрийн департамент Тайванд нийт 2.2 тэрбум ам.долларын өртөг бүхий пуужингийн цогцолбор болон бусад цэргийн техник, зэвсгийг нийлүүлэхийг дэмжсэн билээ.
Үүний дараа Тайваний Ерөнхий захирагч Цай Ин Вень Нью Йорк хотод дөрвөн хоногийн айлчлал хийсэн нь хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байна. Энэ хүрээнд БНХАУ-ын талаас уг шийдвэр болон айлчлалыг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан ч АНУ, Тайваний аль аль нь хэрэгсэж үзээгүй нь байдлыг улам хурцадмал байдалд хүргээд байна.
Тэгвэл БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Тайваний ойролцоо цэргийн хээрийн сургуулилт хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар энэ талаар хятадын талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.