Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Г.Батхүү агсанд зориулсан "Дуун зул" бүтээл амиллаа. Уг бүтээлийг талийгаачийн ах, дүү нар нь хойчийн буянд зориулан бүтээсэн байна.
“Адуу үргэсэн шөнөөр өвөр ээсэн илч минь
Алс гараад мордоход нь эзгүйрдэг ээл минь
Ах минь та чагтага тэнчээ бүслүүрийн эрч нь юм даа
Ах минь та чандмань гурван дөлний өндөр нь юм даа” хэмээх “Ах минь, та” дууны аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай, шүлгийг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр дууг дуулж, олны хүртээл болгожээ.