"AR House-2019" уралдааны шүүгчид дэлхийн хамгийн шилдэг байшинг шалгаруулсан байна. Жил бүр зохион байгуулагддаг уг уралдаанд энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй төсөл цугларсан юм. Ингээд шилдэг бүтээлээр Японы Курасики хотод байх байшин шалгарсан байна.
NHK агентлагийн мэдээлснээр барилгын компани Япон хуучны байшинг сэргээн засварлаж, орчин үеийн хэв маяг шингээн, сул зай талбайг нэмэгдүүлсэн байна. Үүний хажуугаар модон багана нэмж суурилуулан, хуучин уламжлалт дээврийг хэвээр үлдээжээ.