АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй энэ сарын 29-нд буюу ирэх бямба гарагт уулзахаар болжээ.
Тэд Японы Осака хотод уулзах аж. Талууд уулзалтаар хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний импортод ногдуулж буй татварын тухай хэлэлцэнэ хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна.