Швейцарийн Лозанн хотноо олон улсын олимпын хорооны 134 дэх удаагийн хурал болж, 2026 оны Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах улсыг тодрууллаа.
Итали болон Швед улс сүүлийн шатанд шалгарч, энэ эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд олимпын хорооны гишүүдийн 13-н саналын илүүтэйгээр Италийн Милан, Кортина д’Ампеццо хот шалгарсан байна. Мөн энэ үеэр Олон улсын олимпын хороо 2026 оны олимп хоёрдугаар сарын 6-22, паралимп гуравдугаар сарын 6-15-ны хооронд болохыг мэдэгджээ.
Сонирхуулахад, Итали улс Олимпын наадмыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах эрхтэй болж байгаа юм. Анх 1956 онд Кортина д'Ампеццо хотод Өвлийн олимп болж байсан бол 1960 онд Ромд зуны олимпыг зохион байгуулж байжээ. Үүнээс 46 жилийн дараа буюу 2006 онд Туринд Өвлийн олимпыг хийсэн байна.
CCTV.COM