Америкийн реалити шоуны од Ким Кардашян "Кимоно" нэртэй дотуур хувцасны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан нь япончуудыг бухимдуулаад байна. Түүнийг японы үндэсний хувцас болох кимоног дотуур хувцас мэтээр ойлгоуулахыг санаархлаа хэмэээгээд үндэсний дархлаа, уламжлалд далд хэлбэрээр дайсагнаж байна гэж үзсэн байна.
Кардашян өнгөрсөн онд “Kimono” барааны тэмдэгтийг анх АНУ-д бүртгүүлж байжээ. Мөн “Kimono Body”, “Kimono Intimates”, “Kimono World” зэрэг бусад нэрнүүдийг бүртгүүлж, эзэмших болсон байна.
Япончууд сошиал сүлжээнд #KimOhNo гэсэн хаштагийн дор эсэргүүцлээ илэрхийлцгээж байгаа юм байна.
Орчин үеийн Японд үндэсний хүндэтгэл ёслолын хувцас болоод байгаа кимоног дотуур хувцастай холбосныг тэд ийн эсэргүүцэж байна.
Эх сурвалж: BBC