Хэрвээ та ажил дээрээ аз жаргалтай байдаггүй бол ажлын бүтээмж муудаж, уйтгартай асуудал дүүрэн өдрүүд үргэлжилсээр байна. Яагаад хошин шогийн мэдрэмжтэй байх нь чухал вэ.
Судлаачдын үзэж буйгаар Америкчуудын 83 хувь нь ажил дээрээ стресстэж өнгөрүүлдэг бол, 55 хувь нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус, 47 хувь нь аз жаргалтай байхын тулд хичээж, нөхцөл байдал сайжрахыг хүлээдэг байна. Ажлын байран дээр сэтгэл хангалуун бус байгаа нь бүтээмжийг бууруулахаас гадна, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.
Тэгвэл хошин шогийн мэдрэмжтэй байх нь дараах давуу талтай.
- Стрессийг бууруулна. Сэтгэлийн хэт их хямрал нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, булчингийн чангарлын шалтгаан болж дархлааг бууруулдаг бол инээх нь эдгээр сөрөг нөлөөллийг саармагжуулдаг. Эрдэмтэд инээх нь булчинг суллаж, дархлааг дэмждэг болохыг баталжээ.
- Хошин зан ажилчдын хоорондын харилцааг сайжруулна. Хоорондоо харилцаа муутай ажилчдын бүтээмж муу байхаас гадна ажлаасаа чөлөө авах, шалтгаангүйгээр ажил таслах магадлал өсдөг байна. Харин эсрэгээрээ тааламжтай харилцаатай ажилчдын ажлын гүйцэтгэл өндөр байдаг.
- Ажлын байрны сэлгээг бууруулна. Өндөр цалин, албан тушаалын зэрэг дэвээс илүүтэй баяр хөөртэй, эерэг уур амьсгалтай ажлын орчинд ихэнх хүмүүс ажлын байраа солих магадлал бага байдаг байна.
- Алиа хошин зан удирдах албан тушаалтан, ажилтан хоорондын харилцааг ойртуулахад тусална. Мөн харилцаанд үүссэн зөрчлийг хошин мэдрэмжтэй байснаар сайжруулж болно.
- Итгэлцлийг бий болгож хошин зангаар хүмүүс хоорондын үл ойлголцол арилж бусдыг ойлгох чадвар нэмэгдэж биеийн болоод сэтгэл зүйн эерэг өөрчлөлтүүд бий болдог.
Хэрвээ та ажил дээрээ эерэг уур амьсгалыг бүрдүүлж, хошин зангаа ашиглаж бусадтай харилцах гэж байгаа бол дараах дүрмийг санахад илүүдэхгүй.
Үүнд:
- Шашин болон улс төртэй холбоотой сэдвээс татгалзах;
- Бэлгийн чиг хандлага, хүйсийн ялгаварлын тухай хэзээ ч ярьж болохгүй;
- Өрсөлдөгч, хувь хүний талаарх хов жив ярих бусдыг шоолж, доромжлохоос зайлсхийх;
- Ёжилсон, егөөдсөн ярианаас татгалзах