Ираны ерөнхийлөгч Хассан Рухани тус улсын дээд удирдагч, ямар ч эд хөрөнгөгүй, АНУ руу аялах ямар ч төлөвлөгөө байхгүй 80 настай шашны зүтгэлтэнХаменийг эдийн засгийн хоригоор шийтгэсэн нь “сэтгэцийн өвчтэй” хүний гаргах үйлдэл хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийг доромжилжээ.
Энэ мэдэгдлийн дараа Дональд Трамп твиттер сүлжээгээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр “АНУ бол зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд1.5 их наяд ам.долларыг батлан хамгаалах зардалдаа зориулсан дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэдгийг тэд ойлгодоггүй бололтой. Ираны дэглэм IED, EFP бөмбөгнүүдийг ашиглан 2000 орчим Америк хүний амийг хөнөөж, үүнээс ч олон хүнийг эрэмдэг болгосныг АНУ мартаагүй. Америк руу хийсэн Ираны ямар ч халдлагыг бид асар хүчтэй цохилтоор хариулах болно. Зарим тохиолдолд энэ нь газрын хөрснөөс арчих устгал байх болно” гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (3)