Өнгөрсөн 2018 онтой харьцуулахад орос хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад дээд буюу 100 оноо авсан сурагчийн тоо 30 хувиар буурсан талаар ОХУ-ын Боловсролын хяналтын алба "РИА Новости"-д мэдээллээ.
Тус албаны мэдээгээр, өнгөрсөн 2018 оны орос хэлний шалгалтыг 645 мянган сурагчаас 3700 орчим нь 100 оноо авч байжээ. Харин энэ жил 664 мянган төгсөгч шалгалтад хамрагдаж, 2590 нь 100 оноо авсан байна.
2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт тавдугаар сарын 27-нд газар зүй болон уран зохиолын шалгалтаар эхэлсэн юм. Нийтдээ 750 мянган төгсөгч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагджээ.