Өнгөрсөн оны арав болон энэ оны гуравдугаар сард Индонез, Этиоп Улсад Бойнг онгоц сүйрсний улмаас 346 хүн амь үрэгдсэн юм. Уг ослын улмаас "Боинг" компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоцнуудын эрэлт буурч, дэлхийн томоохон авиа компаниуд захиалгаа цуцалсан байна.
Захиалга нь цуцлагдсан олон нисэх онгоцнуудаа ажилчдынхаа машины зогсоолд байрлуулсан талаар "KING-TV" сувгийн мэдээлжээ. Онгоц нэг бүрийг зогсоолд хадгалахад сар бүр 2000 мянга орчим ам.доллар зарцуулж байгаа бөгөөд компанийн хөрөнгийн менежмэнтийн зардал есдүгээр сард 12 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ гэж Блүүмбэргийн мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Одоогийн байдлаар тус компани нь энэ оны эхний улирлын санхүүгийн тайлан нэг тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээжээ.
Ташрамд дурдахад, дээрх ослын шалтгааныг уг загварын онгоцны программын алдаа нөлөөлсөн гэж дүгнэж байна.