Италийн томоохон гэмт бүлэглэлийн толгойлогч Рокко Морабито энэ сарын 23-ний өдөр хамт хоригдож байсан гурван хоригдлын хамт Уругвайн шоронгийн дээврийн нүхээр оргосон талаар Уругвай улсын дотоод хэргийн яам мэдээлжээ.
Италийн өмнөд эргийн Калабриа хотод төвтэй Ндрангета бүлэглэл нь Европын хамгийн том гэмт бүлэглэлүүдийн нэг юм байна. Тус бүлгийн толгойлогч Морабито нь 20-иод жил хуулийн байгууллагаас зугтсны эцэст 2017 онд Уругвайд баривчлагдсан юм.
Рокко Морабитог улс дамнасан хар тамхины наймаа зохион байгуулсан хэргээр буруутгаж, 30 жилийн хорих ял сонссон юм. Түүнийг Итали Улс руу шилжүүлэн өгөхөөр яригдаж байх үед ийнхүү оргожээ. Хоригдлуудыг интерполоор эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: CNN