Австралид аяллаар хамгийн олноороо очдог, тус улсын аялал жуулчлалын салбарт хамгийн их ашиг оруулдаг гадаадын жуулчдын жагсаалтыг хятад жуулчид тэргүүлжээ.
Энэ оны гуравдугаар сар хүртэлх нийт 12 сарын хугацаанд ойролцоогоор 8.5 сая жуулчин Австралид аялснаас 1.3 сая нь хятад иргэд бөгөөд тэдний Австралид оруулсан хөрөнгийн хэмжээ мөн хугацаанд 10 хувиар өсөж, 12 тэрбум австрали долларт хүрсэн байна. Австралийн Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын яамнаас мэдээлснээр энэ нь Азийн орнуудад, тэр дундаа Хятадад явуулж байгаа Австралийн аялал жуулчлалын салбарын зар сурталчилгаанууд үр дүнгээ өгч буйн баталгаа гэжээ.
Мөн Энэтхэгээс тус улсыг зорих жуулчдын тоо өмнөх судалгаан дээрх тоон үзүүлэлтээс 14.6 хувиар, япон жуулчдын тоо 8.6 хувиар, канад болон франц, нидерланд аялагчдын тоо тус бүр нь таван хувиар өссөн байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)