Үндэсний их баяр наамдыг дөрвөн удаа найруулсан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ.
Нүүдэлчдийн язгуур урлаг орчин үеийн хэлбэрт уусан шингэж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон цогц хэлбэрийг харуулсан “Legend” буюу “Домог” хэмээх хөгжмийн энтертайнмент шоу энэ зуны хүлээлтийг эвдсэн, цоо шинэ, өвөрмөц арга хэмжээ болж чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж.
Ирэх долдугаар сарын 7-ноос 12-ны өдрүүдэд “Corporate convention центр”-т болох уг тоглолтонд Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг, уртын дуучин Д.Үүрийнтуяа, уртын дуучин Д.Жавхаасайхан, уртын дуучин Б.Алтанжаргал, уртын дуучин Т.Баянжаргал, уртын дуучин О.Анхчимэг, уртын дуучин Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик” балет продакшн, Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, “Enkheeboys” циркийн хамтлаг оролцон тоглох юм байна.
Ташрамд дурдахад, энэ жилийн Үндэсний их баяр наамдыг "Хувьсал"-ын Ц.Цогтгэрэл найруулна.
Сэтгэгдэл (11)