"Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-ны хооронд Монгол Улсад анх удаагаа зохиогдож, шилдгүүдээ тодруулжээ. Уг наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн бол дэд байрыг БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарчээ. Мөн язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлсэн байна.
Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан зэрэг 12 орны орны 200 гаруй ардын авьяастан оролцсон байна. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүжээ.
Сонирхуулахад, их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртжээ. Наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу үнэ төлбөргүй, нээлттэй болсон юм.
Сэтгэгдэл (3)