Японы AGC компани шилийг дэлгэц болгон ашиглах шинэ технологи бүтээсэн талаар энэ сарын 10-нд мэдээлэв.
Уг технологиор бүтээсэн шилийг цахилгаантай холбоход дэлгэц болон хувилдаг байна. Ийм шилэн цонхон дээр бичлэг үзэнгээ гаднах үзэмжийг ч сонирхох боломжтой гэнэ. Харин цахилгааныг салгангуут энгийн цонхоны шил болж хувирна. AGC компанийн мэдээлж буйгаар шинэ дэлгэцийг машин, музей зэргийн цонхтой хавсарган ашиглах боломжтой аж.