Ардын язгуур урлагийн “Бөртэ” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Алтай” дууны клипэнд бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тогложээ.
"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хоёр жилийн өмнө хүртсэн билээ.
“Бөртэ” хамтлагийн анхны "Говь" хэмээх уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргээд буй нь энэ юм.