БНХАУ-ын зүүн хэсгийн Фүжянь мужийн Сямэн хотод 5G сүлжээнд суурилсан үйлчилгээ бүхий нүдний эмнэлэг байгуулахаар төлөвлөж буйг “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Сямэнийн их сургуулийн харьяа уг төвийн төсөлд үүрэн телефоны “China Telecom” компани, “Хуавэй” компанитай хамтран ажиллаж, тавдугаар үеийн сүлжээнд суурилсан үйлчилгээтэй болгох аж.
“Шинэ үеийн энэ технологийг зөвхөн холбоо харилцааны салбарт ч бус анагаах ухаан, эмнэлгийн салбарт ч ашиглаж эхэлнэ” хэмээн тус төвийн орлогч захирал Жан Гуанбинь мэдэгджээ. Нүдний хагалгааг онлайнаар шууд дамжуулах, зөвлөгөө, үйлчилгээг хүргэх зэрэг олон дэвшлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
CCTV.COM