Дэлхийн долоон гайхамшгийн нэг, цагаан хэрмийн зарим хэсэг рүү өдөрт гарах жуулчдын тоонд хязгаар тогтоохоор болжээ. Энэ нь түүхийн өв дурсгалыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
Тодруулбал, “Beijing Youth Daily” сонинд мэдээлснээр, хүмүүсийн хамгийн их очдог Бадалины цагаан хэрэмд өдөрт 65 мянган жуулчин нэвтрүүлэх талаар яригдаж байгаа юм байна.
Ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу тасалбар худалдаж авахдаа хүмүүс иргэний үнэмлэх, паспортоороо бүртгүүлэх, эсвэл www.badaling.cn цахим хуудсанд нэвтэрч, очих өдрөөсөө долоо хоногийн өмнө захиалга өгөх ёстой аж.
Бээжингийн төвөөс баруун хойш 60 км зайд орших Бадалины цагаан хэрэмд жилд дунджаар 9.9 сая жуулчин очдог байна.
CCTV.COM