"Никитон" хамтлагийн уран бүтээлчид ХБНГУ-д 2019 оны зургаадугаар сарын 1-нд Берлин хотод, зургаадугаар сарын 9-нд Дюселдорф хотод тоглолт зохион байгуулахаар болсон байна.
Өдгөө 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг гоцлол дуучинаар ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн бүрэлдэхүүн дээр нэмээд туслах дуучидтай /back vocalist/ тоглохоор зэхсэн байна.
Энэхүү тоглолт нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог ба ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам энэхүү тоглолтыг дэмжин ажиллаж ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ төслийг удирдан зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (3)