БНХАУ-ын төв хэсэгт орших Хубэй мужийн нийслэл Үхань хотноо дэлхийн хамгийн урт давхар гүүр баригдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад орохоор болжээ.
Хөх мөрний дээгүүр дайран өнгөрөх уг гүүр дээр, дороо тус бүр зургаан эгнээтэй бөгөөд автомашинууд дээд хэсэгт нь 80 км/цаг, доод хэсэгт нь 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой аж. Хоёр хэсгийн аль алинд нь унадаг дугуй, явган хүний зам мөн давхар баригдаж байгаа юм байна.
Нийт 1700 метр урт тус гүүр дэлхийн хамгийн урт давхар гүүрээс гадна төмөр утас, холбогч эд ангиуд нь нийт 65 мянган тонн хүрч байгаагаараа мөн хамгийн хүндэд тооцогдож буй аж.
CCTV.COM