Хятадын хиймэл дагуулын үйлдвэрлэл 2020 он гэхэд 400 тэрбум юань буюу 58 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
Хятадын Хиймэл дагуулын их чуулганы үеэр Хятадын Хиймэл дагуул хөгжлийн газрын дарга Ран Чэньчи “Манай үйлдвэрлэл одоо “Бэйдү” хиймэл дагуулын нэгдсэн систем, үйлчилгээний суурь бүтээгдэхүүнээс бүрдсэн цогц үйлдвэрлэл болжээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Хятадын хиймэл дагуулын үйлдвэрлэл маш хурдтай өргөжин тэлж буй юм. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц өнгөрсөн 2018 онд 300 тэрбум юаниар хэмжигдэж байсан бол ийнхүү жил хагасын хугацаанд 100 гаруй тэрбум юаниар өсчээ. "Бэйдү” хиймэл дагуулын цогц систем нь 100 хувь Хятад улсын бүтээл бөгөөд дэлхий дахины хэрэглэгчид цаг хугацаа, орон зай, байршил тогтоох хамгийн дэвшилт, хамгийн нарийн тооцоолууртай үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
CCTV.COM